Сургуулийн 100 жилийн түүхийг тодруулж хойч үедээ өвлүүлэх, ажиллаж байсан багш, ажилчид болон бахархал болсон төгсөгчидийн дурсамжийг мөнхлөн үлдээх зорилгоор түүхийн номыг бүтээх ажлын хэсэг байгуулагдаж, номыг цаасан болон цахим хувилбараар бүтээхээр төлөвлөн ажлаа эхлүүлээд байна.
Алдартан, гавьяатны өлгий нутгаас төрөн гарсан эрдэмтэд, төрөлх сургуульдаа болон эзэмшсэн мэргэжлээрээ салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл хамтран энэхүү номыг бүтээхэд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвар, ажлын туршлага, үнэтэй цаг заваа зарцуулан ажиллаж байна.
Уг номонд орж болохуйц сургуулийн түүх болон ажиллаж байсан багш, ажилчидтай холбоотой, шаардлага хангасан ховор гэрэл зураг, дурсамж материалыг nom@khyargas.mn хаягаар ирүүлэхийг хүсэж байна.
Номтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг nom.khyargas.mn вэбээс танилцана уу.
Сургуулийн 100 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд нийт төгсөгчид болон уугуул суугуул иргэдийн дунд хандивын аянг зохион байгуулж байна.
Үүнтэй холбоотойгоор ЗУУН ДАМНАСАН ЭРДМИЙН ӨРГӨӨ ТББ-ыг үүсгэн байгуулж, тус байгууллагын ХААН банк дахь 5817194366 дансаар хандивыг хүлээн авч эхлээд байна.
Хандивыг handiv.khyargas.mn вэбээр олон нийтэд нээлттэй, ил тод мэдээллэх боломжийг ханган ажиллаж байна.
Төрөлх сургуулийнхаа түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд Эрхэм таныг идэвхтэй дэмжиж, оролцохыг уриалж байна.
...
Увс аймгийн Хяргас сумын харьяат Монгол Улсын Ардын Багш Цэрэнгийн Цэвээний нэрэмжит "Бага ангийн багш нарын улсын II уралдаан" Улаанбаатар хотноо 2025.04.03-04 өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Бага анги буюу эх боловсролын багш нарын мэргэжлийн болон орчин үеийн технологийн ур чадварыг хөгжүүлэх зорилготой тус уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Монгол улсын ууган сургууль болох Нийслэлийн нэгдүгээр сургууль ажилласан бөгөөд Хяргас сумын ЕБС нь дэмжиж, хамтран ажиллалаа.
Нийслэлийн 9 дүүргийн ЕБС-ийн бага боловсролын багш, 17 аймгийн ЕБС-ийн бага боловсролын багш, МУБИС-ийн оюутнууд зэрэг нийт 140 багш
STEM / ШИМТ боловсрол
Математикийн боловсрол
Монгол хэлний боловсрол
МХТ-ийн чадвар буюу Контент бүтээх зэргээр ур чадвараа сорьсон тус уралдаанд манай сургуулийн 4 багш оролцож, бага ангийн багш С.Нинжбадам Алтан медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Дэлгэрэнгүй ...
Алдарт туульч Мандиханы Парчины мэндэлсэний 170 жилийн ой, Хяргас сумын Ерөнхий боловсролын сургууль үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан "ПАРЧИН БА МОНГОЛ ТУУЛИЙН ТҮҮХЭН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, 2025-05-28-ны өдөр Хяргас суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй...